Бидний тухай

Эрхэм зорилго: Чанартай боловсрол, чадварлаг хамт олон

Алсын хараа:Зөв харилцаа хандлагатай, өв соёлоо дээдэлсэн, бие даан суралцах чадвартай монгол иргэн төлөвшүүлэх

Товч танилцуулга

Ахлах сургууль нь 1991 оноос  хойш  одоог хүртэл 35 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай  явуулж байна. Ерөнхий эрдмийн тэнхимээс санаачлан ТИС-ийн захирлын 1991 оны 133-р тушаал,  Дархан хотын Боловсролын хэлтсийн даргын тушаалыг үндэслэн Дархан хот дахь салбар сургуулийн дэргэд  хоёр жилийн сургалттай лицей салбарыг байгуулж 19 сурагч элсүүлж 1993 онд анхны төгсөлтөө  хийж байв.

Математик, физик, химийн төрөлжсөн / хуучнаар гүнзгийрүүлсэн/ сургалттай лицей сургууль сургалт явуулсны үр дүнд 883 сурагч төгссөнөөс бүгд гадаад, дотоодын их дээд сургуульд 100% элсэн суралцаж байна. Тус ахлах сургууль нь  ЭШ-ийн дундаж оноогоор Дархан-Уул аймагтаа тогтмол өндөр  амжилттай үзүүлдэг бөгөөд 2010, 2013, 2016, 2022, 2025 онуудад элсэлтийн шалгалтын дундаж оноогоороо Дархан-Уул аймагтаа тэргүүлжээ. Мөн 2019 онд чанарын үнэлгээгээр  Монгол улсын шилдэг 20 сургууль, 2025 онд ЭШ-ийн дундаж оноогоороо улсын шилдэг 60 сургуулийн 23-т тус тус эрэмбэлэгдэж, аймаг, бүс, улс, олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлсэн амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Лицей салбарын үе үеийн эрхлэгч, сургалтын менежерүүд:

  • Доктор, дэд профессор П.Эрдэнэбат
  • Улсын тэргүүний бүтээлч багш Ж.Зандаргомий
  • Доктор, профессор М.Гонгор
  • Доктор, профессор Б.Батгэрэл
  • Хэл шинжлэлийн ухааны магистр Д.Чулуунтөмөр
  • Математикийн багш, Магистр Т.Оюунцэцэг
  • Доктор Мянган
  • Математикийн багш, Магистр М.Ган-Эрдэнэ

Үе үеийн төгсөгчдийн анги удирдсан багш нарыг он дарааллаар нь жагсаавал:

д/д Төгсөлт хийсэн он Анги удирдсан багшийн нэр Төгсөгчдийн тоо
1. 1993 Б.Батгэрэл 18
2. 1994 Д. Энхцэцэг 21
3. 1995 Ж.Зандаргомий 20
4. 1996 П.Эрдэнэбат 23
5. 1997 Ж.Зандаргомий 26
6. 1998 Д.Оюунтуяа 26
7. 1999 Ж.Зандаргомий 25
8. 2000 Д.Оюунтуяа 24
9. 2002 Д.Оюунтуяа 30
10. 2003 Ж.Зандаргомий 33
11. 2004 Д.Оюунтуяа 35
12. 2005 Ж.Зандаргомий 35
13. 2006 М.Дэлгэрмаа 38
14. 2007 Т.Сарантуяа 24
15. 2008 Т.Оюунцэцэг 31
16. 2009 Ц.Рэнцэнханд 25
17. 2010 Д.Чулуунтөмөр 23
18. 2011 Т.Оюунцэцэг 24
19. 2012 Д.Чулуунтөмөр 26
20. 2013 Г.Алимаа 24
21. 2014 Т.Оюунцэцэг 25
22. 2015 Ж.Эрдэнэчимэг 15
23. 2016 Х.Хишигжаргал 26
24. 2017 Д.Чулуунтөмөр 17
25. 2018 Т.Оюунцэцэг 35
26. 2020 Х.Хишигжаргал 19
27. 2021 О.Баярхүү 37
28. 2022 З.Лхамхүү 33
29. 2023 Т.Оюунцэцэг 22
М.Ган-Эрдэнэ 17
Д.Баяржаргал 17
30. 2024 Х.Хишигжаргал 22
Б.Эрдэнэсүрэн 16
31. 2025 З.Лхамхүү 26
Ц.Болор-Од 25
  • 2023 онд 6 сурагч SAT олон улсын шалгалт өгч 800 оноогоор дүйцүүлсэн.
  • 2014 оноос хойш хөгжингүй орнуудын ЗГ-ын тэтгэлэгээр болон хувийн зардлаараа 50 гаруй сурагч Австрали, Япон, АНУ, Герман, Турк, Унгар, Польш, Хятад, ОХУ, Тайвань, Япон, Солонгос зэрэг улсуудад суралцаж байна.

2025-2026 оны хичээлийн жилд үндсэн багш 8, гэрээт багш 4, сургалтын менежер 1, хичээл зохицуулагч 1  гэсэн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явагдаж байна.